Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.09) 16:00 цагийн байдлаар дөрвөн хээрийн түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтрааж, гурван түймрийг унтраахаар ажиллаж байна. Үүнд:

- Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газар 14:30 цагт гарсан хээрийн түймрийг 15:30 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа. 

- Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар 13:35 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги,  Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.

- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  сумын Наран I багийн  "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна. 

#хээрийн түймэр,