АНУ-ын Сенат Ерөнхийлөгч Дональд Трампын өргөн барьсан татвар, төсвийн шинэчлэлийн хуулийг баталлаа. 

Уг хуулийн төсөлд татварыг бууруулах, батлан хамгаалах болон цагаачлалын хууль сахиулах зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг танаж, улсын өрийг 3.3 их наяд ам.доллараар нэмэгдүүлэхээр тусгасан юм.

Мөн хуулийн агуулгад 2017 оны Трампын татварын хөнгөлөлтийг сунгах, илүү цагаар ажиллаж олсон мөнгөн орлогонд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг заалтууд багтсан. Үүнээс гадна, “Medicaid” эмнэлгийн тусламжийн хөтөлбөр болон бага орлоготой иргэдийн хүнсний тусламжийг ойролцоогоор 930 тэрбум ам.доллараар танах, Ерөнхийлөгч асан Жо Байдены ногоон эрчим хүчний бодлогын хүрээнд эхлүүлсэн зарим хөтөлбөрийг  цуцлах юм.

Хуулийн төсөл одоо Төлөөлөгчдийн танхим руу шилжиж байгаа бөгөөд уг танхимын гишүүд хэлэлцэж батална. Трамп долоодугаар сарын 4-нд буюу Тусгаар тогтнолын баяраар уг хуулийг батлахыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #АНУ-ын Сенат, #Трамп,