Одоогоор зогсонги байдалд ороод буй худалдааны хэлэлцээрээ урагшлуулахаар Канадын Засгийн газар АНУ-ын технологийн компаниудад чиглэсэн дижитал үйлчилгээний татвараа хэрэгжиж эхлэхээс нь өмнө цуцалсан байна. АНУ-ын технологийн компаниудад чиглэсэн энэхүү татварыг дайралт хэмээн үзэж буйгаа Дональд Трамп илэрхийлж, Канадын бараанд шинэ тариф тогтоохоо амласан нь хоёр улсын харилцаа дахин хурцдахад хүргэж болзошгүй нөхцөл үүсгээд байсан юм. 

Энэхүү дижитал үйлчилгээний татвар нь Amazon”, “Meta”, “Google”, “Apple” зэрэг АНУ-ын томоохон технологийн компаниудад хамаарах байсан бөгөөд канад хэрэглэгчдээс олсон тухайн компанийн орлого 20 сая ам.доллароос давсан бол энэ босгыг давсан дүнд гурван хувийн татвар ногдуулах тухай хуульчилсан байв. 

Ташрамд, Канадын Ерөнхий сайд Марк Карни болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр худалдааны хэлэлцээрээ ирэх долоодугаар сарын 21-ний дотор тодорхой шийдэлд хүрэхээр  үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Канад нь АНУ-ын хувьд Мексикийн дараа буюу хоёр дахь том худалдааны түнш бөгөөд өнгөрсөн онд АНУ-ын 349.4 тэрбум ам.долларын бараа худалдан авч, тус улсад 412.7 тэрбум ам.долларын бараа экспортолжээ.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Дэлхийн мэдээ, #Канад, #дижитал үйлчилгээний татвараа цуцаллаа,