АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачдын эсрэг авч байгаа арга хэмжээ нь ажиллах хүчний хомсдолд хүргэж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг бизнес эрхлэгчид, эдийн засагчид анхааруулж байна.

Тухайлбал, Мэрилэнд, Техас зэрэг мужид цагаач ажилчидтай байгууллагууд хэдийн ажилчдаа алдаж эхэлсэн бөгөөд Трампын түр хамгаалалтын визүүдийг цуцлах шийдвэр нь олон хүнийг нутаг буцахаас өөр аргагүйд хүргэж байна.

АНУ-ын ажиллах хүчний 20 хувийг цагаачид бүрдүүлдэг ч, хэтэрхий эрс хатуу арга хэмжээ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляц өсгөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Түүнчлэн, барилга болон асаргааны салбарт ажиллах хүчний хомсдол хэдийн ажиглагдаж, цалин нэмэгдэх, үйлчилгээний үнэ өсөх шалтгаан болж эхэлжээ.

Эх сурвалж: ВВС 

#онцолсон, #АНУ, #Дэлхийн мэдээ, #Трампын цагаачдын эсрэг авч байгаа арга хэмжээ,