ДЭЛХИЙН МЭДЭЭ

Фумио Кишида намын санал хураалтад ялалт байгуулснаар дараагийн Ерөнхий сайд болохоор боллоо

Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида лхагва гарагт эрх баригч Либерал Ардчилсан Намын нэр дэвшигчдийн өрсөлдөөнд ялалт байгууллаа. Тус нам нь парламентын доод танхимд олонхи учраас Ерөнхий сайд Сугагийн халааг авсан намын удирдагч Ерөнхий сайд болох нь бараг тодорхой юм.

Ялалт байгуулсныхаа дараа Фумио Кишида хэлсэн үгэндээ, хэдэн долоо хоногийн дараа болох бүх нийтийн сонгуульд намыг удирдаж, Японы эдийн засгийг сүйрүүлж буй Ковид-19 тахлын эсрэг үргэлжлүүлэн тэмцэнэ гэж амлав.

Кишида бодлогын том өөрчлөлт хийхгүй бөгөөд тахал өвчинд нэрвэгдсэн эдийн засгаа сэргээж, орлогын ялгаатай байдлыг бууруулахад анхаарал хандуулах шаардлагатай гэжээ.

Түүнчлэн Хятадтай эдийн засгийн харилцаагаа хадгалж, дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол хийхийн зэрэгцээ, Японы хамгаалалтыг нэмэгдүүлж, Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн улсуудын хамтарсан “QUAD” бүлгийн гишүүн орнуудтай аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэг байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet