Хамгийн олон жуулчин хүлээн авдаг, алдарт Луврын музейн ажилтнууд ядаргаа, ачааллаа дийлэхээ больж, ажил хаялт зарлав. Галерейн ажилтнууд, хамгаалагчид, кассын ажилтнууд дотоод хурал дээр эсэргүүцлээ илэрхийлж, ажлаа үргэлжлүүлэн хийхээс татгалзжээ. 

Өдөрт маш олон жуулчин ирдэг, хүний нөөц хомс, нэг хүнд ногдох ачаалал хэрээс хэтэрсэн тул цаашид ажиллах боломжгүй болсон гэж тэд мэдэгдэж буй. Тухайлбал, Луврын хамгийн алдартай бүтээл болох “Мона Лиза”-г үзэхийн тулд өдөр бүр 20,000 орчим хүн ирдэг бөгөөд энэ нь ажилтнуудад ачаалал нэмсээр байна.

Мөн музейн дэд бүтэц ч сүүлийн жилүүдэд муудаж, таазаар ус шүүрдэг болсон нь урлагийн бүтээлд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд ариун цэврийн өрөө, амрах орчин хомс, зочдын урсгалыг зохицуулах нөхцөл ч эрс мууджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 10 жилийн турш хэрэгжих “Луврын шинэ сэргэн мандалт” хөтөлбөрийг зарлаж, тус музейг бүрэн шинэчилнэ гэж амласан.

Гэвч ажилтнууд олон жил хүлээж чадахгүйгээ мэдэгдэж, нөхцөл байдлыг даруй шийдэхийг шаардаж байна.

Эх сурвалж: CNN

#Луврын музей,