ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дэниэл Крэйгийн тоглосон сүүлчийн “Жеймс Бонд” кино болох “No Time to Die” нээлтээ хийлээ

Жүжигчин Дэниэл Крэйгийн тоглосон сүүлийн “Жеймс Бонд” кино тахал өвчний улмаас хойшлогдсоор төлөвлөсөн хугацаанаасаа 18 сарын дараа Лондонд нээлтээ хийжээ. “No Time to Die” бол Британийн жүжигчин Дэниэл Крэйгийн тоглосон тав дахь “007” кино бөгөөд пүрэв гарагаас эхлэн Их Британийн кино театруудаар гарч эхлэх юм.

Улаан хивсний ёслол дээр Дэниэл Крэйг “BBC Radio 5 Live”-д өгсөн ярилцлагадаа “Энэ дүр кино урлагийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хүнд ачаа нь хэсэг хугацаанд миний мөрөн дээр байлаа. Би үнэхээр азтай” гэжээ.

“Royal Albert Hall”-д болсон нээлтэд Уэльсийн хунтайж Чарльз болон Корнваллын гүнгийн авхай Камилла, Кембрижийн гүн Уильям болон гүнгийн авхай Кэйт нар оролцжээ.

Тус франчайзын продюсер Барбара Брокколи, продюсер Майкл Ж Вилсон нар шинэ Бондын талаар бодож эхлээгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Их Британид тасалбарын урьдчилсан борлуулалт тахал өвчний эхэн үед кино театрууд хаагдсанаас хойш хамгийн өндөр түвшинд байна. “Odeon” сүлжээ кино театрын мэдээлснээр даваа гараг гэхэд ​​урьдчилсан захиалгаар 175,000 гаруй тасалбар зарагдсан бол “Cineworld”-ын мэдээлснээр 2019 оны “Avengers: Endgame” киноноос хойших хамгийн өндөр дүнтэй урьдчилсан захиалга болсон гэжээ.

The Duchess of Cambridge, the Duke of Cambridge, the Duchess of Cornwall and the Prince of Wales at the premiere
No Time To Die premiere
Phoebe Waller-Bridge
No Time To Die premiere
Rami Malek
No Time To Die premiere
Billie Eilish

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet