Их Британийн гадаад тагнуулын алба буюу MI6 байгууллагыг 116 жилийн түүхэнд нь анх удаа эмэгтэй дарга удирдахаар боллоо. 1999 оноос хойш тус байгууллагад ажиллаж буй Блэйз Метревели энэ оны сүүлчээр Ричард Мурын халааг авахаар болж байна.
MI6-гийн Технологи, инновацын хэлтсийн захирлаар ажилладаг Метревели энэ байгууллагын 18 дахь “С” буюу дарга болох юм. Их Британийн Ерөнхий сайд Сир Киир Стармер уг томилгоог түүхэн үйл явдал хэмээн тодорхойлж, тагнуулын байгууллагын үүрэг хэзээ хэзээнээс илүү чухал байгаа энэ үед гаргасан чухал шийдвэр хэмээн онцлов.
Өдгөө 47 настай Метревели нь Кембрижийн их сургуульд антропологийн чиглэлээр суралцсан бөгөөд MI5 буюу дотоодын аюулгүй байдлыг хангах байгууллагад ажиллаж, Ойрхи Дорнод болон Европт олон жил амьдарсан аж.
Тэрбээр “MI6 бол британичуудын аюулгүй байдлыг хангаж, гадаад дахь ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага. Энэ чухал үүргээ би зоригт офицерууд, агентууд болон олон улсын түншүүдтэйгээ үргэлжлүүлэн биелүүлэхэд бэлэн байна” гэжээ.
Үүний зэрэгцээ Орос, Хятад, Иран, Хойд Солонгос зэрэг орнууд хамтран Их Британи болон өрнөдийн ашиг сонирхлыг сөргүүлэн ажиллаж байгаа энэ нөхцөлд MI6 олон сорилттой тулж буйг ажиглагчид онцолж байна.
MI6-г таван жил удирдсан Ричард Мур Метревелиг “Маш чадварлаг тагнуулч, технологийн гол стратегич” хэмээн үнэлжээ.
Эх сурвалж: BBC

#Их Британи, #Mi6, #Их Британийн гадаад тагнуулын алба,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3538