Дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны маргааныг шийдвэрлэх зорилгоор Лондонд уулзахаар болов.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч Жэймисон Гриер нар уулзалтад оролцох аж. БНХАУ-ын зүгээс Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн зургадугаар сарын 8-наас 13-ны хооронд Их Британид айлчилж, эдийн засаг, худалдааны энэхүү уулзалтад оролцох төлөвтэй.
Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар ярьж, худалдааны асуудал, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын хоригийн талаар санал солилцсон байна. Хоёр удирдагч харилцан айлчлах тохиролцоонд хүрч, багууд нь мөн яриа хэлэлцээ хийхээр болов.
Хоёр тал тавдугаар сард Женевт болсон уулзалтаар 90 хоногийн хугацаатай түр тохиролцоонд хүрч, өмнө нь харилцан тавьсан өндөр татваруудын заримыг цуцлах шийдвэр гаргасан. Гэсэн ч энэ түр зуурын тохиролцоо нь Хятад, АНУ-ын харилцааг хурцатгадаг өргөн хүрээний асуудлуудыг, тухайлбал Тайванийн статус, хууль бус фентанилийн худалдаа болон Хятадын төрийн зонхилсон экспортын эдийн засгийн загварыг хамарч чадахгүй хэвээр байна.
Эх сурвалж: Reuters