БНСУ-ын иргэд өнөөдөр Төрийн шинэ тэргүүнээ сонгож байна. Энэ сонгуулийн гол нэр дэвшигчээр сөрөг хүчний Ардчилсан намын төлөөлөгч, 60 настай Ли Жэ Мён болон эрх баригч Ард түмний хүч намын нэр дэвшигч 73 настай Ким Мүн Су нар тодроод байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль 2024 оны арванхоёрдугаар сард онцгой байдал зарлаж, төрийн эргэлт хийхийг завдсан бөгөөд улмаар түүнийг огцруулах санал хураалт болж, дөрөвдүгээр сард албан тушаалаас нь бүрэн буулгасан билээ. Үүнээс үүдэж хагас жил үргэлжлээд буй улс төрийн хямрал, тодорхойгүй байдал энэ сонгуулиар цэгцрэх нь.
Сөрөг хүчний төлөөлөл Ли Жэ Мён нь ядуу гэр бүлээс гаралтай, бага насандаа үйлдвэрт ажиллаж, хожмоо хүний эрхийн өмгөөлөгч болсон нэгэн аж. Тэрээр өмнө нь хотын дарга, мужийн захирагчаар ажиллаж, 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльд ялимгүй зөрүүгээр ялагдаж байжээ. Ли Жэ Мён Үндсэн хуулийг шинэчилж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил болгон өөрчлөх, цэргийн хуулийн зарлиг гаргах эрх мэдлийг хязгаарлахыг санал болгож байна. Мөн хиймэл оюун ухааны салбар, жижиг дунд бизнесийг дэмжих, Хойд Солонгостой харилцаагаа тайван замаар хадгалахыг зорьж буй.
Гэхдээ тэр авлига болон үл хөдлөх хөрөнгийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгагдсан, эдгээр хэрэг нь шүүхийн шатанд байгаа юм.
Түүний өрсөлдөгч эрх баригч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү нь консерватив үзлийг баримтлагч бөгөөд өмнө нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байжээ. Өмнөх Ерөнхийлөгч огцорсны дараа эрх барих намын дотоод зөрчил даамжирч, нэр дэвшигчид хоорондоо өрсөлдсөөр Ким Мүн Сү тунаж үлдсэн нь энэ аж. Тэрбээр улс төр, шүүхийн тогтолцоо болон сонгуулийн системийг шинэчилж, олон нийтийн итгэлийг сэргээхээс гадна эдийн засгийн хувьд татварын хөнгөлөлт, хяналтын бууралт, шинэ технологи болон цөмийн эрчим хүчийг дэмжих бодлого дэвшүүлж байна.
Сүүлийн жилүүдэд БНСУ-ын эдийн засаг тогтворгүй, амьжиргааны өртөг өссөн, залуусын дунд ажилгүйдэл нэмэгдсэн нь шинэ Төрийн тэргүүний нэн тэргүүнд шийдэх, анхаарах ёстой асуудал болж байна. Мөн АНУ-ын татварын шинэ тариф нь Өмнөд Солонгосын экспортын гол зах зээлд хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд хоёр орны хоорондын худалдааны яриа хэлэлцээр ч ахицгүй байгаа юм. Үүнээс гадна хүн ам нь хөгширч, төрөлт бууран, хүүхэд асаргааны өндөр нэмэгдсээр буй зэрэг хүн ам зүйн хямралыг ч шийдвэрлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: CNN

#БНсу, #Дэлхийн мэдээ, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ,