Украин өчигдөр Оросын дөрвөн цэргийн бааз руу 117 дрон ашиглан довтолсон нь дайн эхэлснээс хойших хамгийн том алсын зайн цохилт болов. Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ ажиллагааг Аалзны тор хэмээн нэрлэсэн бөгөөд Украины аюулгүй байдлын албаны зохион байгуулсан энэхүү ажиллагааны дүнд Оросын бөмбөгдөгч онгоцны 34 хувьд цохилт өгсөн гэж мэдээлжээ.
Маш нууц энэхүү ажиллагааг 1.5 жилийн турш төлөвлөж, дроныг модон кабинд нуун, ачааны машинд тээвэрлэн Оросын нутагт нэвтрүүлсэн байна. Тэд Иркутск, Мурманск, Рязань, Иваново руу довтолж, Оросын стратегийн агаарын хүчинд долоон тэрбум ам.долларын хохирол учруулсан байна. Оросын Батлан хамгаалах яам таван бүс нутагт агаарын бааз руу довтолсныг баталсан ч бүх довтолгоог няцаасан хэмээжээ.
Иваново, Рязань, Амур мужид довтолгоо амжилтгүй болсон, харин Мурманск, Иркутскт зарим онгоц шатсан гэж мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ, өнгөрсөн шөнө Орос Украины эсрэг 472 дрон, долоон баллистик болон далавчит пуужин ашиглан довтолсон байна. Үүний улмаас Украины 12 цэрэг амь үрэгдэж, 60 гаруй хүн шархадсан байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3536