Газын зурваст байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламжийг хуваарилахаар Израилийн талаас сонгож томилсон Газын хүмүүнлэгийн сан (GHF) хоёр дахь өдрөө ажиллаж байна. Удаан хугацаанд хүнсний хомсдолд байсан, өлссөн хүмүүс тусламж хуваарилах хэсэг рүү олноороо дайрч эмх замбараагүй байдал үүсгэж, ажилласан баг нь ч хяналтаа алдахад хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

Зөвхөн өчигдрийн байдлаар хэдэн зуун мянган хүн Рафах дахь тусламжийн цэгт очсон байна. Хүмүүс эхлээд торон хашааны гадна дугаарлан зогсож байснаа хашааг нурааж, талбай руу дайран орсон бөгөөд тэдний зарим нь  элсэн чихэр, гурил, гоймон зэрэг хүнсний багцыг авч байгаа нь олон нийтийн сүлжээнд гарч буй гэрэл зургуудаас харагдаж байна. 

Ийм олон хүн хүлээн авах бэлтгэлгүй байсан төвд эмх замбараагүй байдал үүссэн тул Израилийн арми нисдэг тэрэгнээс гэрлэн дохио өгч, буудаж анхааруулга өгсөн бөгөөд үүний улмаас гурван хүн шархадсан байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэл хийж, нөхцөл байдлыг хэвийн болгох арга хэмжээ авч байгааг онцолсон юм. 

Газын хүмүүнлэгийн сан НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн.  Гэхдээ хоёр сая орчим хүнд тусламж хуваарилах ажлыг тэд дангаараа хийж чадахгүй байж магадгүйг ажиглагчид онцолж байна. Тухайлбал, шархдаж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүс, хүүхдүүд төв рүү ирж тусламж авах боломжгүй байна. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Тамми Брюс энэ тухай “Хамгийн гол нь тусламж Газад хүрэх нь чухал” хэмээсэн. 
Төв ажиллаж эхэлснээс хойш 8000 хайрцаг хүнс тараасан нь тус сангийн тооцоолсноор 44,000 хүнийг хагас долоо хоног тэжээхэд хүрэлцэх аж. Гэвч энэ нь Газын нийт хүн амын дөнгөж хоёр хувь юм. 

Эх сурвалж: The Guardian 

#Газын зурвас, #Дэлхийн мэдээ, #Израиль,