Умард Солонгосын цэргийн шинэ хөлгийг усанд тавих үед осол гарч, онгоцны их бие, доод хэсэг гэмтсэнтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчилжээ. Төрийн мэдээллийн KCNA энэ талаар “Чонжин” усан онгоцны үйлдвэрийн ерөнхий инженер Кан Жон Чол, их бие угсралтын цехийн дарга Хан Гён Хак, захиргааны орлогч менежер Ким Ён Хак нар, мөн улс төрийн албан тушаалтныг уг асуудлаар шалгахаар саатуулсан гэж онцолжээ. Умард Солонгосын байлдааны шинэ техник болох 5000 тонн жинтэй энэхүү онгоцыг усанд тавих үед тооцоолол алдсанаас их биеийнх нь зарим хэсэг бяцарсан хэрэг гарсан бөгөөд удирдагч Ким Жон Ун “Энэ бол гэмт хэрэг” гэж мэдэгдээд хариуцлага тооцно гэж онцолсон юм.

Онгоцыг хэвийн байдалд оруулан засах ажил 10 хоног үргэлжилнэ гэж мэдэгдэж буй. Өмнөд Солонгосын батлан хамгаалахын шинжээч Ю Ён Вон өнгөрсөн долоо хоногт энэ талаар “Онгоцыг яаравчлан усанд тавихдаа тооцоо алдсан байж магадгүй” гэж мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: BBC

#бнасау, #Цэргийн онгоц,