Их Британийн Стандартад зохицуулалтын байгууллагаас 1293 хүний дунд явуулсан шинэ судалгаагаар, 16-21 насны залуусын бараг тал хувь нь интернэтгүй ертөнцөд амьдрахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ. Судалгаанд оролцсон залуусын 70 орчим хувь нь олон нийтийн сүлжээнд цагаа өнгөрүүлсний дараа сөрөг мэдрэмж төрдөг гэсэн бол, 50 хувь нь оройн цагаар зарим апп, вэбсайт руу нэвтрэхийг хориглодог дижитал хязгаарлалт тогтоохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн, тэдний 46 хувь нь залуу насаа интернэтгүй ертөнцөд өнгөрүүлэх нь дээр үзсэн аж. 

Британи залуусын төлөөллийн 25 хувь нь өдөрт дөрөв буюу түүнээс дээш цагийг сошиал орчинд өнгөрүүлдэг, мөн 42 хувь нь цахим орчин юу хийдгээ эцэг эх, асран хамгаалагчдаасаа нууж худал ярьдаг гэжээ. Тэр дундаа сошиалд насаа нуух, өөр хүн нэр барьж жүжиглэх, танихгүй хүнд байршлаа хэлэх зэрэг үйлдэл ч гаргадаг аж. 
Их Британийн Технологийн сайд Питер Кайл энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, Засгийн газар “TikTok”, “Instagram” зэрэг апп руу шөнийн цагаар нэвтрэхийг хориглох талаар хэлэлцэж буйг дурдсан байна. 

Мөн энэ асуудлаар “Molly Rose” сангийн гүйцэтгэх захирал Энди Бэрроуз хуваалцахдаа “Алгоритмууд сөрөг, сэтгэл түгшээсэн агуулгыг залууст автоматаар санал болгож, тэднийг эрсдэлтэй контент руу чиглүүлж байдаг. Иймээс хүүхдүүдийг, нийгмийн эрүүл мэнд, эрх ашгийг  бодож, аюулгүй байдлыг тусгасан хууль тогтоомж яаралтай хэрэгтэй байна” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: The Guardian

#Дэлхийн мэдээ, #Их Британи,