Газын зурваст үүсээд буй хүнсний хомсдол цаашид өлсгөлөн болох эрсдэл нүүрлээд буй тул Израиль бүслэлтээ сулруулж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр боллоо. Израилийн тал Газыг бүслэн гаднаас ямар нэгэн ачаа нэвтрүүлэхгүй 11 долоо хонож байгаа бөгөөд энэ хугацаанд хүнс, эм тариа, түлш хомсдож, бүсийн 2.1 сая оршин суугчид өлсгөлөн нүүрлэхэд ойрхон байсан юм. 

НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд энэ бүслэлтийг олон улсын хуулийг зөрчсөн, өлсгөлөнгөөр шийтгэх бодлого хэмээн шүүмжилж байгаа бол харин  Израиль “Газад хоол хүнс хомсдоогүй, харин ХАМАС бүлэглэл хүмүүнлэгийн тусламжийг иргэдээс булааж, цааш нь дамлан зарж байна” гэж мэдэгдсэн. Газыг ийнхүү бүслэхдээ израильчууд ХАМАС-т барьцаалагдсан 58 хүнийг суллахыг шаардаж байгаа бөгөөд тэдний  ядаж  23 нь амьд байх магадлалтай гэж үзэж байна.

Сүүлийн хэд хоногийн хугацаанд Израилийн довтолгоо эрчимжиж, Газад 100 орчим хүн амиа алдаад байгааг эх сурвалжууд мэдээлж буй. 

Эх сурвалж: BBC 

#Газын зурвас, #Дэлхийн мэдээ, #Израиль,