Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Латин Америк болон Карибын бүсийн гадилын тариалан эрхлэгчид хүнд нөхцөлд орж байгааг “Christian Aid” олон улсын хөгжлийн байгууллага шинэ тайландаа онцолжээ. Дэлхий даяар хамгийн их хэрэглэгддэг гадил жимсний 80 орчим хувийг энэ бүс нутгаас экспортолдог. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2080 он гэхэд энэ жимсний тариалангийн талбайн 60 орчим хувь нь сүйдэж, ургац муудан, гадил ховордох эрсдэл нүүрлэжээ.
Гадил бол дэлхий даяар өргөн хэрэглэдэг төдийгүй хөгжиж буй орнуудын олон арван сая ядуу иргэдийн амьжиргааны эх үүсвэр болдог жимс юм. Одоо 400 сая гаруй хүн өдөр тутмынхаа нийт калорийн 15-27 хувийг гадилаас авдаг бөгөөд энэ нь улаан буудай, будаа, эрдэнэшишийн дараа орох дөрөв дэх чухал хүнс болдог.
“Гадилын тариаланчид одоогоор урьдчилан таамаглах аргагүй цаг агаар, хурц нар, үер, хар салхи, хортон шавж ихсэх, өвчин дэгдэх эрсдэлтэй өдөр бүр тэмцэж байна” хэмээн “Fairtrade” сангийн төлөөлөгч Анна Пиеридес мэдэгджээ. Гватемалд л гэхэд хэт халсны улмаас гадилын мод өгөршиж, ургац өгөхөө больсон тул тариаланчид орлогогүй болох нь түгээмэл. Энэхүү жимс 15-35°C-ийн халуунд ургах боломжтой ч ус, чийг дутагдахад хатдаг. Мөн хүчтэй шуурганд модны навч тасарч, фото нийлэгжлийн урвал саатаж, жимс ургахаа болих нь ч бий. Хамгийн аюултай нь ургамлын үндсээр халдварлаж, бүхэл бүтэн тариалангаар тархдаг “Fusarium Tropical Race 4” гэх өвчин аж. Энэ өвчнөөс сэргийлэх дорвитой арга хэмжээ авахгүй бол Кавендиш сортын гадил бүрмөсөн устах эрсдэлд ороод буй бөгөөд одоогоор Европын супермаркетуудын гол ханган нийлүүлэгч Колумб, Перугийн талбайд илэрч эхэлжээ.
Хамгийн чухал нь, дэлхийн дулаарлыг сааруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг судлаачид онцолжээ.
Эх сурвалж: Euro News

#Гадил, #Дэлхийн мэдээ,