АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эмийн үнийг өндөр хөгжилтэй бусад улс орнуудын түвшинтэй дүйцүүлэн бууруулна гэж мэдэгдлээ. Тэрбээр өөрийн “Truth Social” сүлжээндээ энэ тухай нийтлэхдээ америкчууд эмэнд хамгийн өндөр үнэ төлж байгааг онцлоод цаашид иргэдэд тааламжтай бодлого баримтална гэжээ.
Америкт жороор олгодог олон эм өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулбал бараг гурав дахин их үнэтэй бөгөөд Ерөнхийлөгч асан Жо Байдены баталсан Инфляцыг бууруулах тухай хуулийн хүрээнд 10 эмийн үнийг тодорхой түвшинд барихаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ шийдвэр ирэх 2026 онд хэрэгжиж эхлэх юм.
Харин Трамп энэ удаад эдгээр 10 эмээс бусад эмийг үнийн бодлогод хамруулах бололтой гэж ажиглагчид үзэж байна. АНУ жилд 400 тэрбум долларыг эмийн зардалд зарцуулдаг.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555