
Гэрэл зургийг MPA.mn
Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-их ялалт”, “Дайны баатрууд” хоёр номын нээлт өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Номын нээлтийн ёслолд номыг бүтээгчдээс гадна Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын тэргүүн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа баатар, Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков болон Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй, нэрт орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагва нарын Монголын утга зохиолын шилдгүүд, соёл урлаг, хэвлэл мэдээллийнхэн, ОХУ-ын ЭСЯ болон Монголд үйл ажиллагаа явуулж буй Оросын байгууллагуудын төлөөлөл оролцов.