Умард Солонгосын 600 орчим цэрэг Орос, Украины дайнд амиа алдсан гэж БНСУ мэдээлжээ. Өмнөд Солонгосын Гадаад тагнуулын албаны (NIS) мэдээлснээр, мөн 4000 гаруй цэрэг шархдаж, эрүүл мэндээрээ хохирсон гэнэ.
Орос, Умард Солонгосын стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд 15 мянган цэрэг тэнд алба хааж буй аж. Украины цэргүүдтэй дайтах, Курск мужийг чөлөөлөх ажиллагаанд орос цэргүүдэд ийнхүү туслах шийдвэрийг Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун гаргаж, хариуд нь хиймэл дагуул, дрон, SA-22 агаарын пуужингийн систем зэрэг техникийн туслалцаа авсан гэж эх сурвалж онцолжээ.
Умард Солонгосын цэргүүд цаашид олноороо дайнд оролцвол Орос, Украины асуудал, цаашлаад Пхеньян болон Москвагийн харилцаа өөрчлөгдөнө гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Al Jazeera

#Дэлхийн мэдээ, #ОРос, #Украины дайн, #умард солонгос,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3555