Билл, Мелинда Гейтсийн хамтран байгуулсан Гейтсийн сан, Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтын сан, сайн үйлийн Дельта сан зэрэг буяны байгууллагууд хамтран эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах шинэ сан байгуулснаа зарлалаа. Сахарын өмнөд хэсэг дэх Африкийн орнуудад үйл ажиллагаа явуулах “The Beginnings Fund” нэртэй энэхүү сан нь 500 сая ам.долларын хөрөнгөтэй аж. Дэлхий даяар эрүүл мэндийн салбарын санхүүжилт багасаж, тусламж үйлчилгээний хөтөлбөрүүд танагдаж буй энэ үед шинэ сан байгуулсан нь цаг үеэ олсон хэрэг гэж ажиглагчид онцолж байна.
“The Beginnings Fund” нь Африкийн улсуудын Засгийн газрууд, орон нутгийн зөвлөх, мэргэжилтнүүд, байгууллагуудтай хамтран ажиллаж, 2030 он гэхэд 300,000 эх, нярайн амийг аварч, 34 сая ээж, хүүхдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилт тавьжээ. Тодруулбал, Этиоп, Гана, Кени, Малави, Лесото, Нигери, Руанда, Танзани, Уганда болон Зимбабве улсын хамгийн их ачаалалтай эмнэлгүүдэд хямд өртөгтэй, үр дүнтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж, халдвар, эхийн цус алдалт, нярайн амьсгалын хүндрэл зэрэг өвчнийг шуурхай оношлон, эрсдэлийг багасгахад чиглэх аж.
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар нярай болон эхийн эндэгдэл буурсаар байгаа ч, зарим бүс нутагт нөхцөл байдал хүндэрч магадгүйг ДЭМБ-аас анхааруулаад буй. Олон улсад хэрэгжүүлдэг эрүүл мэндийн хөтөлбөр, тусламж үйлчилгээний санхүүжилт буурах тусам эх, нярайн эндэгдэл, эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Африк,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557