АНУ-ын хүүхдийн дархлаажуулалтын түвшин буурсаар байвал ирэх 25 жилийн хугацаанд улаан бурхан өвчин дэгдэж, өвчлөлийн тохиолдол 51 саяд хүрч магадгүй байна. Одоогоос 25 жилийн өмнө тус улс улаан бурхан өвчнийг устгасан гэж зарласан ч энэ онд 50 гаруй мужид 900 гаруй тохиолдол бүртгэгдэж, хоёр хүүхэд, нэг хүн нас бараад байна.
“JAMA” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, тус улсын мужуудад вакцинжуулалтын түвшин 87.7-95.6 хувьтай байна. Гэвч улаан бурхан өвчин амархан халдварлаж, хурдан тархдаг тул хүн амын 95 хувь нь дархлаажуулалтад хамрагдаж байж эрсдэл багасна гэж судлаачид үздэг. Гэтэл цар тахлын үеэс вакцинжуулалт буурсаар, 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 92.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан аж. Хэрэв цаашид вакцинжуулалтын түвшин 10 хувиар буурвал 25 жилийн хугацаанд өвчний тохиолдол 11.1 сая болж нэмэгдэнэ, харин дархлаажуулалтыг таван хувиар нэмэгдүүлбэл энэ тохиолдол 5800 болж буурах юм.
Харин вакцинжуулалт 50 хувиар огцом буурвал 25 жилийн хугацаанд улаан бурхан өвчний 51.2 сая, саажилтын 4.3 сая тохиолдол гарч болзошгүйг судалгаанд онцолжээ.
Эх сурвалж: CNN

#АНУ, #вакцин, #Дэлхийн мэдээ, #улаанбурхан,