Энэ оны гуравдугаар сарын байдлаар Австралид ажил эрхлэлтийн түвшин өссөн байна. Тус улсын Статистикийн газраас мэдээлснээр, өнгөрсөн сард 32,200 шинэ ажлын байр бий болсон нь зах зээл тогтвортой байгааг илтгэж буй. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин 4.1 хувьтай гарсан нь ч таамаглаж байснаас бага үзүүлэлт юм.
Харин ажил эрхлэлтийн цагийн тоо өнгөрсөн сард 0.3 хувиар буурсан нь цаг агаарын байдалтай холбоотой бол ажиллах хүчний оролцоо өмнөх саруудынхтай харьцуулахад өссөн эерэг үзүүлэлттэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт ийнхүү нэмэгдсэн нь эерэг, мөн тус улсын эдийн засаг сулрахгүй гэхээр харагдаж байгаа ч АНУ-ын татварын шинэ тариф, үүнээс улбаалан зах зээлд гарч болзошгүй эрсдэл Австралид ч нөлөөлнө гэдгийг шинжээчид анхааруулж буй. Тухайлбал, татварын тарифаас шалтгаалан үйлдвэрүүд зогсох, ажлын байруудыг цомхотгох зэргээр хөдөлмөрийн зах зээлд шууд нөлөөлөх магадлалтай.
Эх сурвалж: Reuters

#Австрали, #ажлын байр, #Дэлхийн мэдээ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557