Сингапур Улсын Парламентын бүх нийтийн сонгууль ирэх сарын 3-нд товлогдлоо. Сонгуулийн кампанит ажил зөвхөн ес хоног үргэлжлэх бөгөөд амьжиргааны өртөг нэмэгдсэн, орон сууцны эрэлт ихэссэн зэрэг нийгмийн асуудал нь улс төрийн намуудын хувьд сорилт болох төлөвтэй.
1959 оноос засгийн эрх барьж ирсэн Ардын үйл хэргийн нам, сөрөг хүчний Хөдөлмөрчдийн намын нэр дэвшигчид Парламентын 97 суудлын төлөө өрсөлдөх юм. Цар тахал, нийгмийн асуудлууд, мөн Ардын үйл хэргийн намын гишүүдийн нэр хүнд муудсан зэрэг нөхцөл байдал сөрөг хүчнийхний хувьд эергээр нөлөөлөх боломжтой гэж ажиглагчид үзэж буй. Хамгийн сүүлд 2020 онд болсон сонгуулиар тус нам 10 суудал авсан нь чамгүй амжилт болсон юм.
Нөгөө талаас, олон жилийн турш эрх барьж ирсэн Ардын үйл хэргийн нам олонхын санал авах магадлалтайг мөн ажиглагчид хэлж байна.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Сингапурын сонгууль,