Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоногт ой хээрийн хоёр дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал,

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Бургастай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 148 км-т, сумын төвөөс хойд зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтараахаар ажиллаж 15:49 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га талбай өртөж шатсан. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг 18:17 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 6 га талбай өртөж шатсан.

#обег, #ой хээрийн түймэр, #хоногийн мэдээ,