Жил бүр дэлхийн зургаан тивээс нэг нэг байгаль хамгаалагч иргэнийг тодруулж, тэдний зүтгэлийг олон нийтэд сурталчлан, санхүү, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байгаль орчны “Нобель” гэгддэг Гольдманы шагналын эзэд тодорлоо. Энэ жил дэлхий даяар байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийг удирдсан, амь насанд нь аюул заналхийлэхийг үл тоон үнэт зүйлдээ бат зогссон, идэвхтэн зүтгэлтнүүд шагналыг хүртсэн байна.
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 500 мянган га газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахад хувь нэмрээ оруулсан, ахмад инженер, байгаль хамгаалагч Батмөнхийн Лувсандаш 81 насандаа энэхүү шагналыг хүртсэнээр хамгийн өндөр настай Гольдманы шагналтан боллоо.
Тэрбээр нутгийн иргэдийг манлайлан ус, хөрсний нөөц, малчдын амьдралд учрах сөрөг нөлөөг олон нийтэд таниулж, уул уурхайн лицензийн үйл ажиллагааг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн тул энэхүү шагналыг олгожээ.
Түүнчлэн эрдэмтэн, байгаль орчны боловсролын зүтгэлтэн Семиа Гарби Тунис Улс дахь хог хаягдлын хууль бус наймааг илрүүлж, 40 гаруй хүн, тэр дундаа 26 албан тушаалтан, 16 итали иргэнд холбогдох хэргийг шалгуулж чадсанаар уг шагналыг хүртжээ.
Мөн далайн амьтдын амьдрах орчныг сүйтгэх эрсдэлтэй байсан Испанийн Фонсолия боомтын төслийг зогсоож чадсан Карлос Мальо Молина, АНУ-ын Нью-Хэмпшир мужийн “Мерримак” хотод үйл ажиллагаа явуулдаг хуванцрын үйлдвэр 20 жилийн турш агаар, хөрс, усыг “PFAS” гэх үүрд хадгалагддаг хорт бодисоор бохирдуулж байсныг илчлэн, үйл ажиллагааг нь зогсоосон байгаль хамгаалагч Лорин Аллен нарыг мөн Гольдманы шагналтнаар тодрууллаа.
Европын хамгийн сүүлчийн, чөлөөтэй урсацтай, далан баригдаагүй голуудын нэг Вьосаг хамгаалах хөдөлгөөнийг удирдагч, Албанийн биологич Олси Ника, нийгмийн ажилтан Бесяна Гури нар, Перу Улсын байгаль, соёлын чухал ач холбогдол бүхий Мараньон мөрнийг хамгаалах үүргийг төрд оноох шүүхийн шийдвэр гаргуулж чадсан Мари Лус Канакири Мураяри нар 2025 оны шагналтнаар тодров.
Ташрамд, 2012–2023 оны хооронд дэлхий даяар 2100 гаруй байгаль хамгаалагч амь үрэгдсэн гэсэн баримт байдаг аж.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Монголын байгаль хамгаалагч Л.Батмөнх,