Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Исламабад хотод болсон АНУ, Ираны хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа талууд бие биенээ харилцан заналхийлж, нөхцөл байдал хурцдаад буй. Үүний зэрэгцээ Израил Ливан руу үргэлжлүүлэн цохилт өгсөөр байна.
Даваа гарагт Израилын цэргүүд Ливаны өмнөд хэсгийн гол түшиц хотыг “Хезболла” бүлэглэлээс чөлөөлөх дайралт эхлүүлжээ. Израил Бинт Жбейль хотыг бүрэн бүсэлж, хуурай замын дайралтыг эхлүүлсэн бол үүний хариуд “Хезболла” стратегийн чухал ач холбогдолтой энэ хотын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна.
Энэ зуур өнөөдөр Вашингтонд Израил, Ливаны төлөөлөгчид уулзаж хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ уулзалтыг АНУ-аас Ливанд суугаа Элчин сайд Мишель Исса зохион байгуулж, Израилын Элчин сайд Ехиел Лейтер, Ливаны Элчин сайд Нада Хамаде Моавад нар оролцох юм. Ливаны Гадаад хэргийн сайд энэ уулзалтаар гал зогсоох асуудлыг хэлэлцэх болно гэж мэдэгдээд буй бол “Хезболла” бүлэглэлийн тэргүүн Наим Кассем уулзалтыг цуцлахыг Засгийн газарт уриалж, Израилын эсрэг үргэлжлүүлэн тэмцэхээ онцолжээ.
Израил болон АНУ-ын зүгээс “Хезболла”-гийн эсрэг явуулж буй ажиллагааг Ираны дайныг зогсоох хэлэлцээрийн хэсэг биш гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Израил Ливан,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3564