COVID-19

Өнгөрөгч хоногт Дорнод аймагт коронавируст халдварын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Сүүлийн 24 цагт Дорнод аймагт коронавируст халдварын улмаас дөрвөн хүн амиа алдаж, нийт насбаралт 14-т хүрлээ. PCR шинжилгээгээр 22, түргэвчилсэн оношилгоогоор 425 тохиолдол батлагдсан байна. Нийт батлагдсан тохиолдол 10174 болж байгаагаас 6966 нь эдгэрчээ.

Одоо эмчлэгдэж байгаа иргэдээс 2712  нь хөнгөн, 336 нь хүндэвтэр, 108 нь хүнд, 22 нь нэн хүнд байна. 

Сүүлийн нэг хоногт Хэрлэн суманд 234, Баяндун 14 , Баянтүмэн 26, Баян-Уул 53, Булган 7, Гурванзагал 5, Дашбалбар 26, Матад 13, Халхгол 21, Хөлөнбуйр 12, Цагаан-Овоо 20, Чойбалсан суманд 8, Чулуунхороот суманд 8 тохиолдол батлагджээ.  Гэрээр 1720 иргэн, эмнэлэгт 1458 иргэн эмчлүүлж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet