АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас импортолж буй технологийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 20 хувь хэвээр үлдээхээр болов. 

Тодруулбал, Хятадад үйлдвэрлэсэн компьютер, гар утас, хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүнийг татварын өндөр тарифын жагсаалтаас түр хугацаанд хассаныг баасан гарагийн орой мэдээллээ. Гэхдээ энэ шийдвэр түр хугацаанд үргэлжилнэ, цаашлаад хагас дамжуулагч зэрэг бараа, бүтээгдэхүүний импорт үндэсний аюулгүй байдал, зах зээлд хэрхэн нөлөөлж байгааг судалсны дүнд дараагийн шатны шийдвэрүүд гарна гэдгийг АНУ онцоллоо.

Татварын тарифыг өөрчлөн тогтоосон, мөн цөөнгүй улс орнуудад ногдуулах өндөр татварыг 90 хоногийн хугацаанд түр хойшлуулах шийдвэр гаргасан зэрэг нөхцөл байдал хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлж, хувьцааны үнэ савласаар байгааг ажиглагчид онцолж буй.  Үүний зэрэгцээ ийм гэнэтийн шийдвэрүүдэд зах зээлд, тэр тусмаа бараа бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. 

Эх сурвалж: CNN 

#АНУ, #Дональд Трамп,

0 / 1000