Монгол Улсын Консерватор, Ардын бүжгийн тэнхимийн эрхлэгч, МУСТА, БТА А.Хосбаярын бие даасан бүжгийн тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна.
А.Хосбаяр нь Монголын бүжгийн урлагийн салбарт даль жигүүрээ 1979 онд дэлгэн 40 гаруй жилийг үджээ. Тэрээр энэ салбарын тогтвортой хөгжилд өөрийн торгон мэдрэмжтэй гүйцэтгэл, өвөрмөц донж бүхий дэглэлт, оюун ухаан бие сэтгэлээс хандах ирээдүйн мэргэжлийн бүжигчдийг сургах үйлсээрээ өөрийн нэмрийг харамгүй оруулж ирсэн. 2000 онд СУИС-ийг бүжиг дэглээч-багш мэргэжлээр төгсөн улмаар, 2008 онд Москвагийн Соёл Урлагийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлэн, Солонгосын Урлагийн Их Сургуулиас Үндэсний бүжгийн онолоор Мастер зэргийг хамгаалсан. А.Хосбаяр нь Монголын Ардын Армийн Дуу Бүжгийн Чуулга болон Үндэсний Дуу Бүжгийн “Түмэн Эх” Чуулгын урын санг өөрийн төгс гүйцэтгэл, шинэлэг дэглэлтээр баяжуулсан. Хойч үеийн мэргэжлийн бүжигчдийг сургах үйлсэд 2005 оноос өнөөг хүртэл сэтгэл зүрх, мэдлэг чадварыг харамгүй дайчилсаар ирлээ. Гүйцэтгэл, дэглэлт сургалтаас гадна Монгол бүжиг, бий биелгээ, бүжгийн философийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж олон улсын академик судалгааны эргэлтэд оруулсан.
Түүний Монгол бүжгийн бүтээлүүдээс үндэсний онцлог сэтгэлгээ, хөдөлгөөний өвөрмөц донж төрх, ахуй нь цогцоороо харагддаг бол орчин үеийн, модерн дэглэлт нь бүжгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн байдаг.
Тавдугаар сарын 1-ний өдөр бүжгэнд дурлагсад, дэмжигчид болон энэ салбарыг хамтран хөгжүүлж буй мэргэжил нэгтнүүддээ зориулж Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа анхны бие даасан тоглолтыг толилуулан, мөн өөрийн 55 насны билигт ойн өвөрмөц дурсамжийг хамтран бүтээлцэх юм. Бие даасан тоглолтын хөтөлбөрт ардын язгуур, ардын тайзны болон контемпорари бүжгүүд багтжээ.
https://www.facebook.com/profile.php?id=100091152791593

#“Даль жигүүр” анхны бие даасан бүжгийн тоглолт,