Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний санхүүжилт буурснаар жирэмслэлт, эхийн эндэгдлийн тоо өсөх эрсдэл нүүрлээд байгааг ДЭМБ анхаарууллаа. 2000–2023 он хүртэлх хугацаанд дэлхий даяар эхийн нас эндэгдэл 40 хувиар буурч, эмэгтэйчүүд хүүхдээ эсэн мэнд тээх, төрүүлэх нь нэмэгдэж байв.
Гэвч 2023 оноос хойш 260,000 гаруй эмэгтэй төрөлтийн үеэр нас барсан байна. Олон улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах төсөл, хөтөлбөрүүд зогсож, энэ чиглэлд хийж байсан санхүүжилт буурснаар эх болон нярайн тусламжийн гол төвүүд хаагдахад хүрсний үр дагавар нь энэ гэж мэргэжилтнүүд онцолж байна. Төрөх үеэр цус алдах, даралт гэнэт ихсэх, мөн хумхаа зэрэг өвчин тусах нь эхийн эндэгдлийн гол шалтгаан болдог бөгөөд энэ үед хэрэглэх эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл хомсдох ч эрсдэлтэй болж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт зогссон, мөн Их Британи, Франц, Нидерланд, Бельги, Швейцарь зэрэг Европын улсууд Орос, Украины дайнтай холбоотойгоор батлан хамгаалах төсвөө нэмж, гадаад тусламжаа бууруулахаар болсноо зарласан нь үүнд нөлөөлөх нь.
ДЭМБ-ын мэдэгдэж буйгаар, эх эндэх нийт тохиолдлын 70 хувь нь Африкт гарсан бол мөн дайн тулаантай бүсэд энэ тоо өндөр хэвээр байгаа юм.
Эх сурвалж: CNN

#Дэлхийн мэдээ, #дэмб, #эхийн эндэгдэл,