Унгарын засгийн газар Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) гарч байгаагаа зарлалаа.

Олон улсын шүүхээс баривчлах тушаал гаргуулан, эрэн сурвалжлагдаж буй Израилын удирдагч Бенжамин Нетаньяху Унгарт төрийн айлчлал хийхээр ирсний дараа Ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газрын өндөр албан тушаалтан уг шийдвэрийг танилцуулсан байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчлах тушаал гарсны дараа Орбан Нетаньяхуг эх орондоо урьж, энэ шийдвэр нь Унгарт ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэж байв.

ОУЭШ-ийн шүүгчид Нетаньяхуг Израил болон Хамасын хооронд өрнөж буй дайнд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон дайны гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр баривчлах тушаал гаргасан бол Нетаньяху шүүхийн шийдвэрийг антисемитизм гэж буруушаадаг. 

Олон улсын эрүүгийн шүүх нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэгт буруутгагдаж буй хүмүүсийг шүүх зорилгоор байгуулагдсан олон улсын шүүх байгууллага юм. 

Унгар улс нь 125 гишүүнтэй ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд шүүхээс гарсан Европын Холбооны анхны гишүүн болно.

Израил гэрээнд нэгдээгүй боловч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Палестиныг гишүүнээр хүлээн зөвшөөрсөн тул 2021 онд тус ОУЭШ эзлэгдсэн Баруун эрэг, Зүүн Иерусалим, Газын зурвасыг шүүх эрх мэдэлд хамаарах бүс гэж тодорхойлсон байдаг.

Унгар улс Ромын дүрмийн 127-р зүйлд заасны дагуу гэрээнээс гарах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэл илгээх шаардлагатай ба нэг жилийн дараа хүчин төгөлдөр болох юм.

Эх сурвалж: BBC

#Бенжамин Нетаньяху, #Израил, #унгар, #ОУЭШ,

0 / 1000