Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хиймэл оюун ухааны технологи бүхий амиа золиослогч дроны туршилтыг удирдан явуулжээ.

Ким мөн янз бүрийн тактикийн бай, газар болон далайд дайсны үйл ажиллагааг илрүүлэх чадвартай шинэчлэн сайжруулсан тагнуулын нисгэгчгүй онгоцнуудыг шалгасан болохыг KCNA агентлаг мэдээлэв. 

Энэ үеэр тэрээр Зэвсэгт хүчний шинэчлэлд нисгэгчгүй техник, хиймэл оюун ухааны технологид тэргүүлэх ач холбогдол өгч, хөгжүүлэх ёстой гэж хэлснийг KCNA иш татсан байна.

Ким мөн цэргийн зориулалттай ухаалаг нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийн (UAVs) өрсөлдөөнд манлайлахын тулд урт хугацааны үндэсний хөтөлбөрийг дэмжих нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ.

Тэрээр судалгаа, хайгуул хийх, тагнуулын мэдээлэл цуглуулах, цахим төхөөрөмжид саад учруулах болон довтолгооны системд зориулсан шинэ тоног төхөөрөмжүүдтэй танилцсан байна.

Хойд Солонгос дрон, тэр дундаа камиказе дроны хөгжүүлэлтэд ихээхэн анхаарч байгаа. Энэхүү төсөл нь сүүлийн нэг жилд Хойд Солонгос болон Оросын хооронд өсөн нэмэгдэж буй цэргийн хамтын ажиллагааны нэг хэсэг байж магадгүй гэж барууныхан сэжиглэж байна. 

Украины эсрэг дайнд Оросын төлөө байлдсан Хойд Солонгосын цэргүүдийг байлдааны талбарт дрон ашиглаж, үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан гэж үздэг.

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Хойд солонгос, #хиймэл оюун ухаан бүхий дрон,

0 / 1000