Японы шүүх 2022 онд Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн аллагаас хойш олон нийтийн анхааралд өртөж, маргаан дагуулж буй Эв нэгдлийн сүмийг татан буулгах шийдвэр гаргажээ.

Гэмт этгээд Эв нэгдлийн сүмийг гэр бүлийнхээ дампууралд буруутгаж байсан ба Абэг сүмтэй холбоотой ажилладаг байсан тул экс удирдагчаас өшөө авахыг хүссэн болохоо хүлээсэн юм.

Японы боловсрол, соёлын яам тус сүмийг итгэгчдээ залилж, тэднээс их хэмжээний хандив цуглуулж, санхүүгийн дарамт үзүүлдэг байсан гэж буруутган татан буулгуулахаар шүүхэд гомдол гаргаад байсан аж.

Харин Мүүний шашны сүм нь хандивыг хууль ёсны шашны үйл ажиллагааны нэг хэсэг гэж тайлбарлаж ирсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мягмар гарагт мэдэгдсэн байна.

Токиогийн дүүргийн шүүхээс гаргасан захирамжийн дагуу сүмийн татвараас чөлөөлөгдөх эрхийг нь цуцалж, хөрөнгийг нь татан буулгах боловч Японд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй хэвээр байх гэнэ.

Эрх баригчид мөрдөн байцаалтын явцад тус сүмийг итгэгчдийнхээ итгэл үнэмшил, айдсыг ашиглан үнэтэй эд зүйл худалдаж авахыг албаддаг байсныг тогтоосон бөгөөд хохирсон 200 гаруй хүнээс мэдүүлэг авсан байна. Тэд нийтдээ 5.7 тэрбум иен буюу 38.5 сая ам.долларын нөхөн төлбөр сүмээс шаардаж байгаа аж.

Өмнөд Солонгост Сун Мён Мүүний үүсгэн байгуулсан Эв нэгдлийн сүм нь 1960-аад оноос хойш Японд үйл ажиллагаагаа явуулж байгаа ба олон мянган хосыг хамарсан хуримын ёслол зохион байгуулдгаараа алдартай.

Абэгийн аллагын дараа явуулсан Либерал ардчилсан намын дотоод шалгалтаар тус намын 379 хууль тогтоогчоос 179 нь Эв нэгдлийн сүмээс хандив авах, сонгуулийн үеэр дэмжлэг авах зэргээр ямар нэг байдлаар холбоотой болохыг тогтоож, дөрвөн сайдыг огцруулж байв.

Эх сурвалж: BBC

#Мүүний шашин, #Япон, #Эв нэгдлийн сум,

0 / 1000