Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хамгийн хүчтэй өрсөлдөгч, Истанбул хотын захирагч Экрем Имамоглу ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдохоос хэдхэн хоногийн өмнө саатуулагдсаны дараа Туркт томоохон эсэргүүцлийн жагсаал боллоо.

Прокурорууд түүнийг авлига авсан, террорист бүлэглэлд тусалсан хэмээн буруутгаад, гэмт байгууллагын толгойлогчгэж сэжиглэж буйгаа мэдэгджээ. Мөрдөн байцаалтын хүрээнд цагдаагийн байгууллага бусад улс төрч, сэтгүүлч, бизнесмен зэрэг 100 хүнийг баривчилсан байна.

Жагсагчид гудамж, их сургуулийн хотхон, метроны буудлуудад эсэргүүцлээ илэрхийлж, засгийн газрын эсрэг уриа лоозон барин цугларчээ.

Туркийн хамгийн том хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан гэх мэдээлэл байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нэг бичлэгт цагдаа нар Истанбулын их сургуулийн гадаа цугласан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч цацаж байгаа нь бичигджээ.

Засгийн газар дөрвөн өдрийн турш Истанбул хотод олон нийтийн хамарсан цуглаан хийхийг хориглосон ч эсэргүүцлийн жагсаалын хүрээ бусад хотуудад тэлэх төлөвтэй байна.

Имамоглу баривчлагдахынхаа өмнө хийсэн видео мэдэгдэлдээ Туркийн ард түмэн болон дэлхий даяар ардчилал, шударга ёсыг эрхэмлэдэг бүх хүмүүсийн төлөө шийдвэртэй байхаа амлажээ. 

Тэрбээр баривчлагдсаныхаа дараа өөрийн X хуудсанд гараар бичсэн тэмдэглэлээ нийтэлсэн бөгөөд түүний эсрэг явуулж буй ажиллагааг худал, хуйвалдаан, урхи хэмээн тодорхойлсон байна.

Их Британид төвтэй Netblocks байгууллагын мэдээлснээр лхагва гарагт Турк улс интернэт хэрэглэгчдийн X, YouTube, Instagram, TikTok зэрэг платформуудад нэвтрэх эрхийг эрс хязгаарлажээ. 

Имамоглуг баривчлагдсаны дараа хүмүүс Турк улс дарангуйлал руу шилжиж байгаад санаа зовниж буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлж, зарим нь шударга, ардчилсан сонгууль явуулах боломжгүй болсон гэж үзэж, ирэх ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохыг уриалсаар байна.

Харин Туркийн Хууль зүйн сайд Йылмаз Тунч Эрдоганыг баривчилгаатай холбож байгааг шүүмжлээд, Туркт хэн ч хуулиас дээгүүр байр суурь эзэлдэггүй гэж мэдэгдэв. Эрдоган болон түүний намынхан ч үүнийг үгүйсгэж, Туркийн шүүхийг хараат бус болохыг мэдэгджээ.

Дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 2028 онд болох бөгөөд хоёр дахь удаагаа сонгогдон ерөнхийлөгчөөр ажиллаж буй Эрдоган дахин нэр дэвших боломжгүй. Гэхдээ Эрдоган дахин сонгуульд өрсөлдөхийн тулд үндсэн хуулийг өөрчлөх эсвэл бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө эрт сонгууль зарлах боломжтой аж.

Эх сурвалж: BBC

#турк, #эсэргүүцлийн жагсаал, #Истанбул хотын захирагч Экрем Имамоглу, #Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган,

0 / 1000