Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа гол амлалтыг биелүүлж, Боловсролын яамыг татан буулгах захирамжид гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг Цагаан ордон мэдэгджээ.
Энэхүү захирамжид Боловсролын сайд Линда МакМахонд “Америкчуудад чухал ач холбогдолтой боловсролын үйлчилгээ, хөтөлбөр, үр өгөөжийг үр дүнтэй, тасралтгүй үргэлжлүүлэхийн сацуу Боловсролын яамыг хааж, боловсролын эрх мэдлийг мужуудад шилжүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг” даалгасан байна.
Мөн Боловсролын яамнаас санхүүжилт авч байгаа аливаа хөтөлбөр, үйл ажиллагаа нь “DEI” буюу олон талт байдал, тэгш байдал, хүртээмжтэй байдал эсвэл жендерийн үзэл суртлыг дэмжээгүй, сурталчлаагүй байх ёстой гэж захирамжид заажээ.
Трамп тус яамыг “томоохон луйвар” гэж нэрлээд, татан буулгахыг уриалж ирсэн. Тэрээр анхны бүрэн эрхийн хугацаандаа яамыг татан буулгах санал гаргасан боловч Конгрессоос дэмжлэг авч чадаагүй юм.
Бүгд найрамдах намын бусад гишүүд Боловсролын яамны санхүүжилт, нөлөөллийг багасгах, хязгаарлахыг удаан хугацаанд оролдож ирсэн бөгөөд Трампын төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна.
Харин Ардчилсан намын хэсэг бүлэг прокурорууд Трампын засаг захиргааг тус яамыг татан буулгахыг эсэргүүцэж, ажилтнуудынх нь бараг тал хувийг цомхотгохыг зогсоохоор өнгөрсөн долоо хоногт шүүхэд ханджээ.
Яамыг нь татан буулгасан ч бага орлоготой дүүргүүдийн сургууль болон оюутнуудад туслах зорилгоор Конгрессоос баталсан холбооны санхүүжилт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох оюутны зээл, үйлчилгээг үргэлжлэх гэнэ.
Тус яамыг татан буулгахыг эсэргүүцэгчид бүгд найрамдахчуудыг боловсролын салбарыг ашгийн төлөө болгохоор оролдож байна хэмээн буруутгаж байна. Мөн татан буулгаснаар ерөнхий боловсролын сургуулиудад үзүүлэх олон арван тэрбум долларын тусламж, коллежийн оюутнуудын сургалтын төлбөрийг тасалдуулж болзошгүй гэж анхааруулаад байгаа.
Тус яаманд АНУ-ын 100,000 орчим төрийн болон 34,000 орчим хувийн сургуулиуд хамаардаг ч улсын сургуулиудын санхүүжилтийн 85 гаруй хувийг муж, орон нутгийн засаг захиргаанаас гаргадаг байна.
Тус яам нь багш нарт цалин олгох, урлагийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, дэд бүтцийг засварлах, шинэчлэх зэргээр тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сургууль, хөтөлбөрүүдэд санхүүгийн тусламж үзүүлдэг.
Мөн их сургуулийн төлбөрөө шууд төлж чадахгүй байгаа олон арван сая америкчуудын оюутны зээлийг хянадаг байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, #татан буулгах, #Боловсролын яам,