Унгарын парламент мягмар гарагт ЛГБТК+ нийгэмлэгийн зохион байгуулдаг Бахархлын жагсаалыг хориглох тухай хуулийг баталсан нь Будапештийн төвд эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэжээ. 

Ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес нам жил бүр болдог Бахархлын жагсаалыг хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр хориглох хуулийн төслийг даваа гарагт өргөн барьж, мягмар гарагт түргэвчилсэн горимоор баталсан юм.

Үүний дараа хэдэн мянган хүн уг хуулийг эсэргүүцэн парламентын гадаа цугларч, Маргарет гүүрийг даган жагссан ч цагдаагийн хамгаалалттай тулсан байна.

Орбан нь ЛГБТК+ нийгэмлэгийг шүүмжилж ирсэн бөгөөд сүүлийн үед Унгар дахь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагуудын гадаад санхүүжилтийг таслан зогсоохоо амлаад байгаа.

Хуулийн төслийг либерал үзэлтэй Будапешт хотын дарга шүүмжилсэн бол парламентын хуралдааны үеэр сөрөг хүчний Моментум намын хууль тогтоогчид утаат бамбар асааж, Орбан, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрын үнсэлцэж буй эвлүүлсэн гэрэл зургуудыг чуулганы танхимд цацаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Хэдийгээр парламентаас хориг тавьсан ч Бахархлын жагсаалыг 30 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зохион байгуулагчдынх нь зүгээс мэдэгджээ.

Парламентын гишүүдийн 27 эсэргүүцсэн, 136 дэмжсэн саналаар баталсан хуулийн дагуу Бахархлын жагсаалд оролцсон хүмүүсийг 200,000 Унгар форинт буюу 550 орчим ам.доллароор торгох боломжтой болсон байна.

Түүнчлэн жагсаалд оролцогчдыг тодорхойлохын тулд нүүр царай таних технологи ашиглах зөвшөөрлийг эрх баригчдад олгожээ.

Эх сурвалж: Reuters

#унгар, #ЛГБТК+, #Бахархлын жагсаал,