Перугийн алдартай дуучин зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болсны дараа тус улсын засгийн газар гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх зорилгоор даваа гарагт нийслэл Лимад онц байдал зарлаж, цэргийн хүчийг дайчилжээ.

Ням гарагийн үүрээр сууж явсан автобус нь үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөх үеэр нэрт хөгжимчин Пол Флорес буудуулж амиа алдсан байна. 

Гэмт хэрэг, тэр дундаа айлган сүрдүүлж дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж буй Перу улсын Ерөнхийлөгч Дина Болуарте хүний амь нас хохироосон этгээдүүдийг цаазаар авдаг болох саналыг дэвшүүлжээ. Тус улсын хуулиар зөвхөн урвагч босогчдыг цаазлахыг зөвшөөрдөг байна. 

30 хоногийн хугацаатай онц байдал нь Лимад төдийгүй хөрш зэргэлдээ Каллао мужид хамаарах бөгөөд эрх баригчдад хууль бус ажиллагаатай тэмцэхийн тулд цэргийн хүчийг дайчлах нэмэлт эрх мэдэл олгосон байна.

Эрх баригчид гэмт бүлэглэлүүдийн эсрэг өргөн хүрээтэй баривчлах ажиллагаа зарласан хэдий ч бизнес эрхлэгчид, тэр дундаа тээврийн компаниудыг голдуу онилдог гэмт бүлэглэлүүдийн хүчирхийлэл даамжирсаар байгаа тул засгийн газар даваа гарагт ийм алхам хийхэд хүрчээ.

Хэдий Латин Америк даяар айлган сүрдүүлж дээрэмдэх төрлийн гэмт хэрэг асуудал болоод байгаа ч Перу улсад энэ нь түгшүүртэй хэмжээнд хүрээд байгаа аж. Эрх баригчид эдгээр хэргүүдэд ихэвчлэн Латин Америкийн хэд хэдэн оронд үйл ажиллагаа явуулдаг Венесуэлийн Трен де Арагуа гэмт бүлэглэлийг буруутгадаг байна.

2024 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад 14,000 гаруй ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн ч хохирогчдын ихэнх нь айсандаа хэргээ мэдээлдэггүй тул бодит тоо үүнээс өнлөр байх магадлалтай гэж албаныхан үзэж байна.

Эх сурвалж: CBS

#онц байдал, #перу, #Лима,