Даваа гарагт Английн зүүн хойд хэсэгт АНУ-ын цэргийн зориулалттай онгоцны түлш тээвэрлэж явсан Stena Immaculateхөлөг, химийн асар хортой бодис тээвэрлэж явсан Португалийн далбаатай “Solong” ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөн.

Stena Immaculate”-ийг хамтран эзэмшдэг Шведийн Stena Bulk фирмийн гүйцэтгэх захирал Эрик Ханел мөргөлдөөний улмаас үүссэн гал хэсэг хугацаанд маш хүчтэй байсан гэж хэлээд хохирлын хэмжээг бүрэн тогтооход хараахан эрт байна гэж мэдэгджээ.

“Solong”-ийг эзэмшдэг Германы Ernst Russ фирмийн мэдээлснээр хөлөг онгоцноос утаа гарсаар байгаа бөгөөд хаяадаа гал дүрэлзсэн хэвээр байна гэж мэдэгдсэн байна.

Stena Immaculate онгоцонд АНУ-ын зэвсэгт хүчинд ашиглах өөр өөр хэмжээтэй 18 чингэлэгт 220,000 баррель онгоцны түлш тээвэрлэж байжээ.

Ханелийн хэлснээр хөлөг онгоц одоогоор анх осол болсон газартаа байгаа бөгөөд хөлгийг хэрхэх тухай шийдвэрийг 24-48 цагийн дотор гарах гэнэ.

 Лхагва гарагт осол болсон газрыг тандах зорилгоор гурван нислэг үйлдсэн ба усны гадаргуу дээр ямар нэгэн бохирдол илрээгүй болохыг Эргийн хамгаалалтын албанаас мэдэгджээ. 

Далайн ослыг мөрдөн шалгах алба (MAIB) хэргийг хариуцан шалгаж байна. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр мөрдөн шалгалтын ажиллагаа одоогоор гэрчийн мэдүүлэг цуглуулах, дижитал мэдээлэл олж авах шатанд явж байгаа аж. Хөлөг дээрх нөхцөл байдал аюулгүй болсны дараа нарийвчилсан үзлэг хийж, хөлөг онгоцны хурд, чиглэл болон бусад өгөгдлийг хураадаг төхөөрөмжүүдийг хураан авах гэнэ.

Мөргөлдөөний дараа “Solong” хөлгийн багийн нэг гишүүн сураггүй алга болсон тул хөлгийн ахмад болох Оросын иргэнийг хүний ​​амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэргээр баривчилжээ. Ernst Russ фирм мөрдөн шалгалтын ажиллагаанд эрх баригчидтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Хамберсайдын цагдаагийн газар мөн мөргөлдөөний шалтгааныг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд Далайн эрэг, эргийн хамгаалалтын агентлагтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэв. 

Эх сурвалжийн хэлснээр ачааны хөлөг онгоцны багийнхны дунд Орос, Филиппиний иргэд байсан бол Stena Immaculate хөлгийн багийнхан бүгд АНУ-ын иргэд байна.

Эх сурвалж: BBC

#Stena Immaculate, #Solong, #хөлөг онгоцны осол,