Олон улсын эрүүгийн шүүхийн хүсэлтээр Манила хотын нисэх онгоцны буудлаас баривчлагдсан Филиппин улсын удирдагч асан Родриго Дутертег мягмар гарагт Гааг руу илгээжээ.

Өмнө нь хотын дарга болон прокуророор ажиллаж байгаад Филиппинийг 2016-2022 оны хооронд удирдсан Дутерте нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр мягмар гарагт баривчлагдаад байсан юм. 

Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хар тамхитай тэмцэх нэрийдлээр олон мянган хүнийг шүүхийн шийдвэргүйгээр хөнөөсөн гэдэг.

Өдгөө 79 настай Дутерте ОУЭШ-ээр шүүгдэх Азийн анхны төрийн тэргүүн асан хүн болж магадгүй байна.

Филиппиний одоогийн Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос Түүнийг Нидерландын Гаагд хүргэх бөгөөд экс ерөнхийлөгчийг хар тамхины эсрэг цуст дайнтай нь холбогдуулан хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээр шүүх болногэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Бид Олон улсын эрүүгийн шүүхэд ямар нэгэн байдлаар туслаагүй, Интерполын шаардлагын дагуу түүнийг баривчилсан” гэж мөн мэдэгдсэн байна. 

Дутертегийн нь улс төрийн кампанит ажлын гол сэдэв, засгийн эрхэнд гарахад нь тусалсан хамгийн чухал асуудал хар тамхины эсрэг тэмцэл байсан бөгөөд хар тамхины наймааг таслан зогсоохын тулд олон мянган хар тамхины наймаачдыг устгана гэж амлаж байжээ. Тэрээр албан тушаалд очсоныхоо дараа сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өгсөн амлалтуудаа биелүүлэхийн тулд шуурхай арга хэмжээ авч байв.

ОУЭШ түүний үйлдсэн системчилсэн аллагын хэргийг шалгаж эхэлсний дараа Дутерте 2019 онд Филиппин улсын тус шүүх дэх гишүүнчлэлийг цуцалсан байдаг. 

Гэвч ОУЭШ-ийн зүгээс тухайн улс шүүхийн бүрэлдэхүүнд байх үед гарсан гэх гэмт хэргийг мөрдөн шалгах бүрэн эрхтэй гэж үзэн Дутертегийн хэргийг үргэлжлүүлэн шалгасан юм.

Дутерте системчилсэн аллагыг үгүйсгэж, цагдаа нарт зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор хүний аминд хүрэх эрхийг өгсөн гэж маргаж ирсэн бөгөөд хэрэв Филиппинийг хууль бус хар тамхины асуудлаас ангижруулж чадах юм бол шоронд ялзрахад бэлэн гэж удаа дараа мэдэгдэж байжээ.

Харин хүний эрхийн бүлгүүд болон хохирогчдын ар гэрийнхэн ерөнхийлөгч асныг баривчилсан нь Филиппиний хамгийн ядуу хүмүүсийг онилсон харгис хэрцгий, жигшмээр кампанит ажлын хариуцлагыг хүлээлгэх шийдвэртэй алхам гэж үзэж байна.

Түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд хар тамхины эсрэг ажиллагааны үеэр 6,200 сэжигтэн амь үрэгдсэн гэж Цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Гэвч идэвхтнүүдийн үзэж байгаагаар ядуусын хороололд хар тамхи хэрэглэдэг олон мянган хүн учир битүүлэг нөхцөл байдалд буудуулж амиа алдсан ба тэдний зарим нь эмчилгээнд хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүс байсан аж.

Харин ОУЭШ-ийн прокурор энэ хугацаанд 30,000 орчим хүн цагдаа болон үл мэдэгдэх хүмүүсийн гарт амиа алдсан гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Reuters

#Родриго Дутерте, #Филиппин, #ОУЭШ,