Нисэх буудлын ажилчид ажил хаялт зарласнаар Герман даяар олон зуун нислэг цуулагдаж, агаарын тээврийн үйлчилгээ тасалджээ.
“Верди” үйлдвэрчний эвлэлээр удирдуулсан ажил хаялт ням гарагт Хамбургийн нисэх онгоцны буудлаас эхэлж, дараа нь Германыг бүхэлд нь хамарч өргөжсөн байна.
Франкфурт, Мюнхен, Берлин болон бусад томоохон нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа ажил хаялтын улмаас тасалджээ. Германы хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудал болох Франкфурт зорчигчдыг онгоцонд суулгах боломжгүй байгааг, мөн ажил хаялт дамжин нислэгт нөлөөлж магадгүй байгааг мэдэгдсэн байна.
“Верди” нь төрийн болон тээврийн салбарын ажилчдыг төлөөлдөг Германы хоёр дахь том үйлдвэрчний эвлэл бөгөөд цалин хөлс, ажлын нөхцөлийн талаар ажил олгогчдод шаардлагаа хүргүүлээд байгаа аж.
Германы хэвлэлд бичсэнээр ажил хаялтаас болоод өдрийн турш олон мянган нислэг цуцлагдаж, энэ нь 500,000 гаруй зорчигчид нөлөөлж болзошгүй байна.
Франкфурт хотод төвтэй Германы агаарын тээврийн “Lufthansa” компани нислэгүүд нь саатаж, олон тооны нислэг цуцлагдаж байгааг баталсан бол Мюнхений нисэх онгоцны буудал нислэгийн тоогоо их хэмжээгээр багасгаснаа анхааруулав.
Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдээлснээр Хамбургийн нисэх онгоцны буудал даваа гарагт төлөвлөсөн бүх 143 нислэгээ цуцлахад хүрсэн байна. Мөн Катя Бромм нь баярын амралт эхлэхтэй зэрэгцэн урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарласан явдлыг “шударга бус” хэмээн тодорхойлжээ.
Франкфуртын нисэх онгоцны буудлын 1,770 нислэгийн ихэнх нь цуцлагдсан бол Мюнхений 820 нислэгийн ихэнх нь цуцлагдах төлөвтэй байна. Штутгарт, Дюссельдорф, Кельн, Берлинд мөн хэдэн зуун нислэг цуцлагдаж магадгүй байна.
“Верди” нь нисэх онгоцны буудлын ажилчдын цалинг 8%-иар, эсвэл сард дор хаяж 350 еврогоор нэмж, урамшуулал, нэмэлт амралтын хугацааг нэмэхийг шаардаж байгаа бол ажил олгогчид эдгээр шаардлагыг хүлээн авах боломжгүй хэмээн няцаасаар байгаа аж.
Үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ долоо хоногт ажил хаялтын цар хүрээ нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан байна.
“Верди” мөн саяхан Берлин, Эссен, Киль зэрэг Германы хэд хэдэн хотод хог ачилтын ажилтнуудыг ажил хаяхыг уриалсан аж.
Эх сурвалж: BBC

#Ажил хаялт, #Герман, #нисэх онгоцны буудал,