Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг суллах шийдвэр гаргасан ч түүнийг бослого үймээн самууны хэргээр яллахаа тус улсын прокурорын газрын дарга даваа гарагт мэдэгджээ.
Ерөнхий прокурор Шим Вү Жунг шүүхийн шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн боловч Юнд холбогдох яллах дүгнэлтийг хуульд заасан хугацаа дууссаны дараа үйлдсэн гэсэн дүгнэлттэй нь санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Шүүхээс суллах шийдвэр гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал байгаа эсэхийг асуухад тэрээр сэтгүүлчдэд хандан “Бид энэ яллах дүгнэлтийг гаргахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж хариулжээ.
Юн нь арванхоёрдугаар сарын 3-нд улс орон даяар цэргийн дэглэм тогтоосныхоо төлөө бослого үймээн самууны хэргээр шалгагдаж байгаа юм.
Түүний өмгөөлөгчид цагдан хорих хүсэлтийг нь хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаад байсан бөгөөд баасан гарагт шүүхийн шийдвэр гарснаар Юн маргааш нь саатуулах байрнаас суллагдсан билээ.
Юн нь нэгдүгээр сарын 15-нд саатуулагдсанаар албаа хашиж байх хугацаандаа хэрэгт яллагдагчаар татагдаж, баривчлагдсан Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болсон юм.
Улс орныг үймээн самуунд автуулсных нь дараагаар парламентын гишүүд түүний эсрэг импичмент зарлаж, эрх мэдлийг нь түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн шүүх түүнийг бүрмөсөн огцруулах, эсвэл албан тушаалд нь эгүүлэн томилох эсэх шийдвэрээ ойрын өдрүүдэд гаргах төлөвтэй байна.
Хэрэв Юныг огцруулах шийдвэр гаргавал 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Юн Сук Ёол, #бослого үймээн самууны хэрэг,