Төв банкны тэргүүн асан Марк Карни Канадын эрх баригч Либерал намын даргын өрсөлдөөнд ялж, Жастин Трюдогийн орыг залгамжлан Ерөнхий сайдаар ажиллахаар боллоо.
Санал хураалтад намын 152 мянга хүрэхгүй гишүүн санал өгснөөс 59 настай Карни 86 хувийн санал авч Сангийн сайд асан Кристиа Фриландыг илүүрхжээ.
Тэрээр олон жилийн холбоотон АНУ-тай худалдааны дайн дэгдсэн, мөн удахгүй бүх нийтийн сонгууль болох гэж байгаа энэ үед засгийн газрыг тэргүүлэх хүндхэн сорилттой тулгарч байна.
Карни АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трампын талаар “Манай эдийн засгийг хэн нэгэн сулруулахыг оролдож байна. Тэр Канадын ажилчид, гэр бүл, бизнесүүд рүү дайрч байна. Бид түүнийг амжилтад хүргэхийг зөвшөөрч болохгүй” гэж хэлсэн нь намын гишүүдээс ихээхэн дэмжлэг авчээ.
“Одоо юмс ердийнхөөс өөр байх болно. Бид урьд өмнө төсөөлж байгаагүй зүйлсийг хэзээ ч бодож байгаагүй хурдаар хийх хэрэгтэй болно” гэж тэрээр цааш нь хэлсэн байна.
Намынх нь зүгээс дарамт шахалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Трюдо есөн жил гаруйн дараа албан тушаалаасаа огцорч буйгаа нэгдүгээр сард зарлаж, Либерал нам түүний орны хүнийг олохын тулд яаралтай санал хураалт явуулахаас өөр аргагүйд хүрсэн юм.
Улс төрд ороод удаагүй байгаа Карни нь намаа дахин сэргээж, экспортоос ихээхэн хамааралтай Канадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна хэмээн заналхийлж буй Трамптай худалдааны хэлэлцээр хийхэд өөрийгөө хамгийн тохиромжтой хүн гэж харж байгаа аж.
Трампын Канадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хариуд Трюдо АНУ-д 30 тэрбум канад долларын хариу татвар ногдуулаад байгаа бол Карни “Америкчууд бидэнд хүндэтгэл үзүүлэх хүртэл” энэ татварыг хэвээр үлдээнэ гэж мэдэгдсэн байна.
Карни нь улс төрийн ямар ч туршлагагүй боловч өмнө нь Канад, Англи гэсэн “Их долоо”-ийн хоёр орны төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай аж.
Эх сурвалж: Reuters

#Канад, #Канадын Ерөнхий сайд Марк Карни,