Пүрэв гарагт цэргийн сургуулилалтын үеэр Өмнөд Солонгосын агаарын хүчний сөнөөгч онгоцнууд энгийн иргэдийн дээрээс бөмбөг хаясны улмаас байшин барилгад хохирол учирч, 15 хүн шархадсан талаар Агаарын цэргийн хүчин мэдэгдэв.
Мэдэгдэлд өгүүлснээр Пучонь хотод болж буй хамтарсан сургуулилалтын үеэр “KF-16” онгоцноос 225 кг жинтэй найман ширхэг “Mk82” бөмбөг буудлагын талбайн гадна унасан байна. Шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэв.
Пучонь хот нь нийслэл Сөүлээс зүүн хойд зүгт 40 км зайд, Хойд Солонгосын хилийн ойролцоо оршдог. Бүс нутгийн оршин суугчид чимээ шуугиан, болзошгүй аюулаас болоод олон жилийн турш тус бэлтгэлийн талбайг эсэргүүцэж ирсэн аж.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр эрх баригчид дэлбэрээгүй тэсрэх бөмбөг байгаа эсэхийг шалгах зорилгоор ойролцоох үд дундын үед оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Ирэх даваа гарагаас Өмнөд Солонгос, АНУ-ын жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” сургуулилалт эхлэх бөгөөд энэ хүрээнд хоёр улсын хүчин хамтарсан галын сургуулилалтыг Пучонь хотод хийж байсан талаар Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-оос мэдэгдсэнээр гуравдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх хамтарсан сургуулилалт нь Хойд Солонгос зэрэг аюул заналхийллийн эсрэг холбоотнуудын бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой аж.
Сургуулилалтын үеэр хоёр улсын хүчин 70 орчим хээрийн хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #цэргийн хамтарсан сургуулилалт, #Пучонь хот,