Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Өчигдөр улсын цолтой зургаан бөх наадмаа өндөрлүүлэв. Зүүн талыг дархан аварга Г.Өсөхбаяр, барууныг дархан аварга Н.Батсуурь нар магнайлан хоёрыг давааг эхлүүлж байна. 

Үндэсний их баяр наадмын нэгийн даваанд улсын цолтой 4 бөх уналаа. Улсын начин Ц.Анхбаяр, Б.Суманчулуун, Н.Даваасамбуу, Х.Цогтгэрэл нар сумын цолтой бөхчүүдэд өвдөг шороодлоо. Харин  улсын харцага Г.Батбаяр, начин Б.Баатарцол нар барилдаагүй тул сумын начин Х.Амгаланбаатар, залуу бөх Г.Алтангэрэл нар нэг давлаа. Наадамд барилдахаар бүртгэлээ хийлгэсэн ч цагтаа ирж зодоглоогүй бөх байсан бөгөөд учраа бөх нь сул нэг даваа авсан байна. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

19:00, 2026-07-11

Цол дуудах гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Гурвын даваанд зүүн талыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээний бөх,  Хөдөлмөрийн баатар, дархан аварга Г.Өсөхбаяр магнайлан барилдана. Харин баруун талыг Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх, Гавьяат тамирчин, дархан аварга Н.Батсуурь манлайлан барилдана.

Дархан аварга Г.Өсөхбаярын цолыг улсын бөх цоллооч, засуул Т.Хэнбат, дархан аварга Н.Батсуурийн цолыг улсын бөх цоллооч засуул Б.Цэрэндагва нар дуудаж байна.

Аварга, арслан, гардиудын ам авсан байдлыг танилцуулъя.

17:45, 2026-07-11

Улсын цолны тааварт байсан бөхчүүдээс хэн, хэн унав

Гэрэл зургийг MPA.mn

Өнөө жилийн наадамд улсын цолны тааварт багтаж байсан аймгийн хурц арслан Баян-Өлгийн М.Еркебулан, У.Береке, Булганы Б.Очирхүү, аймгийн арслан Баянхонгорын Ч.Алтангэрэл, Увсын Б.Цагаанбанди, Өмнөговийг С.Доржпалам, Хөвсгөлийн М.Цэрэн, Сүхбаатарын С.Ган-Эрдэнэ, Архангайн О.Баярбаасан, Булганы Б.Бат-Эрдэнэ нар наадмаа хоёрын даваанаас өндөрлүүллээ. 

Мөн аймгийн заан Увсын Э.Түмэннасан, Ховдын О.Чадалбат нар өвдөг шороодов.Ингэснээр ирэх жилийн наадмыг хүлээм болж байна.

17:06, 2026-07-11

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолтой 18 бөх өвдөг шороодлоо

Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолтой 18 бөх өвдөг шороодлоо.

Тэдний дунд цолоо батлах, цаашлаад ахиулах магадлалтай гэгдэж байсан Өвөрхангайн харцага Б.Цэдэнсодном, О.Наранбаатар нар эрт тахим буулгаж байна.

#онцолсон, #live, #бөх, #НААДАМ, #ХОЁРЫН ДАВАА, #livetext,