Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун стратегийн далавчит пуужингийн туршилтыг удирдан явуулсныхаа дараа цөмийн довтолгооны хүчин чадлыг ашиглахад бэлэн байхыг тушаасан талаар “KCNA” агентлаг баасан гарагт мэдээлжээ.

Пуужингийн туршилтыг лхагва гарагт явуулсан бөгөөд Солонгосын хойгийн баруун эргээс далайн ус руу хөөргөсөн байна.

Туршилтыг “улс орны аюулгүй байдлын орчныг ноцтойгоор зөрчиж, сөргөлдөөнтэй байдлыг хурцатгаж буй дайснуудад” сэрэмжлүүлэг өгөх зорилготой бөгөөд “тус улс цөмийн үйл ажиллагаанд бэлэн байгаа” гэдгийг харуулах зорилготой гэж “KCNA” тайлбарлав.

Хойд Солонгос лхагва гарагийн өглөөний 8 цагийн орчимд хэд хэдэн далавчит пуужин хөөргөсөн болохыг Өмнөд Солонгосын арми баталжээ.

“KCNA” мөн “Хүчтэй цохилт өгөх чадвар нь хамгийн төгс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадвар юм” гэж Кимийн хэлснийг иш татан мэдээлсэн байна.

Тус улсын удирдагч цааш нь “БНАСАУ-ын цөмийн зэвсэгт хүчний хариуцлагатай эрхэм зорилго, үүрэг бол цөмийн зэвсгийг байлдааны бэлэн байдалд оруулж, ашиглахад бүрэн бэлэн байлгах замаар цөмийн зэвсгийн найдвартай бамбайн тусламжтайгаар үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг байнга хамгаалах явдал юм” гэж хэлжээ.

Үргэлжлүүлэн цөмийн хүчийг байлдааны бэлэн байдалд илүү нарийвчлалтай, ашиглахад бүрэн бэлэн байлгах”-ын төлөө хичээх ёстой гэж Ким хэлсэн байна. 

Пхеньян хамгийн сүүлд нэгдүгээр сарын 25-нд далавчит пуужингийн туршилт хийсэн. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалдаа орсноос хойших анхны туршилт болсон юм.

Харин лхагва гарагийн туршилт ирэх сард эхлэх Эрх чөлөөний бамбай нэртэй Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан томоохон цэргийн сургуулилалтын өмнө болж байна.

Сөүл, Вашингтон цэргийн сургуулилалтыг хамгаалалтын шинж чанартай гэж тайлбарладаг ч Пхеньян түрэмгийллийн бэлтгэл хэмээн буруушаасаар ирсэн юм. 

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Хойд солонгос, #далавчит пуужингийн туршилт, #цөмийн зэвсгийг бэлэн байдал,

Зочин 59.153.113.100
2025-02-28
Энэ эргүү согтуу,эрүүл нь мэдэгдэхгүй бичихийн их донтон Ц.Хулан гэгч яг согтуу хэвээрээ он гаргалаа даа.Ядаж орчууллага хуулахадаа уншаад ойлгохгүй болтлоо согтуу байхын.Оросын эсрэг энд тэндхийн бүх зүйлийг хамж бичлэг байснаа USAID билүү юу ч билээ мөнгө өгч бичүүлдэг ивээн тэтгэгчийн нь Трамп хаачихсан.
Хариулах