Газрын ховор элементийн гэрээний нөхцөлүүд дээр АНУ болон Украины тал тохиролцоонд хүрсэн болохыг эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ. Тодруулбал, хоёр талын төлөөлөгчид гэрээний төслийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гарын үсэг зурахыг албаны хүмүүст зөвлөсөн байна.

Газрын ховор элемент нь Ерөнхийлөгч Доналд Трампын зуучлалаар хийгдэхээр яригдаж буй энхийн хэлэлцээрт Вашингтоны дэмжлэгийг авах Киевийн гол хөшүүрэг болж байгаа юм.

Энэхүү гэрээнд Украины хүсэж байсан АНУ-ын аюулгүй байдлын баталгааг болон Вашингтоны нэмэлт цэргийн тусламжийг тусгасан эсэх нь тодорхойгүй байна.

Гэхдээ хэлэлцээрийг мэддэг нэг эх сурвалжийн хэлснээр ирээдүйд зэвсэг нийлүүлэх асуудлыг Вашингтон, Киев хоёр ярилцсаар байгаа аж.

Ерөнхийлөгч Трамп нь АНУ-аас Киевийг дэмжих зорилгоор өгсөн хэдэн зуун тэрбум долларын тусламжийг эргүүлэн төлөхийг шаардаж, мөн газрын ховор элементийн нөөцийг нь ашиглах баталгаа өгвөл Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ гэдгээ тодорхой илэрхийлсэн.

Гэрээний өмнөх төсөлд тусгасан байгалийн баялгийн хэмжээ 500 тэрбум доллароор хэмжигдэж байсан тул Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский төсөлд гарын үсэг зурахаас татгалзсан юм. Киевийн зүгээс АНУ-аас авсан тусламжийг үүнээс хамаагүй бага бөгөөд Украинд шаардлагатай аюулгүй байдлын баталгааг тусгаагүй гэж эсэргүүцэж байв.

Эх сурвалжуудын хэлснээр талууд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тул Цагаан ордон Зеленьскийг АНУ-д айлчлахыг урьсан байна.

Тэрээр энэ долоо хоногийн сүүлээр Вашингтонд айлчилж, гэрээнд гарын үсэг зурж магадгүй байгааг Трамп мөн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Албан ёсны мэдээллээр Европын холбооноос чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон 34 минералын 22 нь Украинд байдаг. Үүнд үйлдвэрийн болон барилгын материал, төмөр хайлш, үнэт болон өнгөт металл, газрын ховор элемент зэрэг ордог байна.

Цахилгаан машины батарей болон цөмийн реакторын гол бүрэлдэхүүн хэсэг болох бал чулууны нөөц нь дэлхийн нийт нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг аж.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #газрын ховор элемент, #УКраин,