Сингапурын хамгийн том банк гурван жилийн хугацаанд 4,000 ажлын байрыг цомхотгож, хиймэл оюун ухаанаар орлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
“DBS” банкны төлөөлөгчийн хэлснээр байнгын ажилтнууд энэ төлөвлөгөөнд өртөхгүй байна. Харин энэ хугацаанд өөрийн дураар ажлаасаа гарах, тэтгэвэрт гарах эсвэл түр болон гэрээгээр ажиллаж байсан албан тушаалтнуудын гэрээ дуусгавар болох зэргээр ажиллах хүчний цомхотгол явагдах гэнэ.
Тус банкны ажлаасаа чөлөөлөгдөж буй Гүйцэтгэх захирал Пиюш Гуптагийн хэлснээр оронд нь хиймэл оюун ухаантай холбоотой 1,000 орчим шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна.
Энэ нь “DBS”-ийгүйл ажиллагаандаа хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлэхээ албан ёсоор зарласан анхны томоохон банкнуудын нэг болгож байна.
Одоогоор тус компанид 41 мянга орчим хүн ажиллаж байгаагийн 8,000-9,000 орчим нь түр болон гэрээт ажилчид байдаг байна.
Өнгөрсөн жил Гүйцэтгэх захирал Гупта “DBS” нь хиймэл оюун ухааны төсөл дээр арав гаруй жил ажиллаж байгааг мэдэгдэж байв.
Тус компани 800 гаруй хиймэл оюун ухааны загварыг 350 хэрэглээний тохиолдлуудад ашиглаж байгаа ба эдийн засгийн үр нөлөө нь 2025 он гэхэд 1 тэрбум сингапур доллар (745 сая доллар) давах төлөвтэй байгааг тэрээр хэлж байжээ.
Олон улсын валютын сан (ОУВС) хиймэл оюуны технологийн хурдацтай өсөлт, өргөн хэрэглээ нь дэлхийн ажиллах хүчний томоохон хэсэгт нөлөөлнө гэж үздэг бөгөөд дэлхийн нийт ажлын байрны 40 орчим хувьд нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа талаар 2024 онд мэдэгдэж байсан.
Мөн тус сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева “Ихэнх хувилбарт хиймэл оюун ухаан нийтлэг тэгш бус байдлыг улам дордуулах магадлалтай” гэж анхааруулж байжээ.
Харин Английн Банкны Ерөнхийлөгч Эндрю Бэйли хиймэл оюун ухааныг “ажлын байрыг үй олноор нь устгагч” гэж харахгүй байгаагаа өнгөрсөн жил хэлж байв. Ажлын байр олноороо үгүй болж байгаа ч хүмүүс шинэ технологитой ажиллаж сурах шаардлага үүсэж байгааг тэрээр тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: BBC

#хиймэл оюун ухаан, #DBS банк,