Володимир Зеленьский ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энх тайвны төлөө ерөнхийлөгчийн суудлаа өгөхөд бэлэн байгаагаа хэлжээ.

Тэрээр Хэрэв би энэ суудлаа орхих шаардлагатай бол би орхиход бэлэн байна. Би өөрийн суудлаа Украины НАТО дахь гишүүнчлэлээр сольж чадна гэж хариулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг сонгуульгүй сонгогдсон дарангуйлагч гэж нэрлэсний хариуд Зеленьский “Би түүний тайлбарт гомдоогүй, харин дарангуйлагч байсан бол гомдох байсан байх” гэж хариулав. 

Тэрээр 2019 оны тавдугаар сард ардчилсан замаар сонгогдож байсан тэрээр ерөнхийлөгчийн суудалд арван жил суух нь түүний мөрөөдөл биш болохыг хэлсэн байна.

Украины хуулиар дайн тулааны үед сонгууль явуулахыг хориглодог. 2022 оны хоёрдугаар сард Орос улс өргөн хүрээтэй түрэмгийлснээс хойш тус улс дайн тулааны байдалд байгаа юм.

Өнөөдөр Европын холбоо болон дэлхийн удирдагчид Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэх, мөн аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцэхээр Киевийг зорих бөгөөд уулзалтад Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Европын зөвлөлийн дарга Антонио Коста, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нар биечлэн оролцох төлөвтэй байна.

Зеленьский уулзалтын үеэр Украины НАТО-д элсэх тухай асуудал хэлэлцээрийн ширээн дээр байх болно гэдгийг хэлсэн ч хэрхэн өндөрлөхийг мэдэхгүй байгаагаа, мөн эргэлтийн цэг болно гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.

Трампын асуудлаар Зеленьский АНУ-ын ерөнхийлөгчийг Украины түнш, Киев, Москва хоёрын хоорондын зуучлагчаас илүүтэйгээр харахыг хүсээж байгаагаа илэрхийлэв.

Түүнээс АНУ-д Украины газрын ховор элемент нийлүүлэх боломжит хэлэлцээрийн талаар асуухад АНУ-ын албаны хүмүүстэй энэ асуудлаар харилцан холбоотой байгаагаа хэлээд, Бид ахиц дэвшил гаргаж байгаа гэж хариулсан байна. 

Бид хуваалцахад бэлэн байна,” гэхдээ Вашингтон юуны өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээр энэ дайныг дуусгана гэдгийг нь баталгаажуулах хэрэгтэй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Володимир Зеленьский, #Украины дайн,