Үрийн суваг боолгуулах (вазэктоми, фаллопийн гуурс боох) нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд байнгын жирэмслэлтээс хамгаалах мэс ажилбар юм.
Эрэгтэйчүүдийн үрийн суваг боох (вазэктоми)
Яаж хийгддэг вэ?
• Эр бэлгийн эс дамждаг үрийн сувгийг тасалж, боох мэс ажилбар.
• Үргүй болох боловч бэлгийн дур хүсэл, чадварт нөлөөлдөггүй.
• 99% үр дүнтэй жирэмслэлтээс хамгаалах арга.
• Байнгын шийдэл тул буцаахад төвөгтэй, зарим тохиолдолд боломжгүй.
Эмэгтэйчүүдийн фаллопийн гуурс боох
Яаж хийгддэг вэ?
• Өндгөвчнөөс гарсан өндгөн эс умайд очих замыг (фаллопийн гуурс) боож, тайрах эсвэл бөглөх мэс ажилбар.
• Сарын тэмдгийн мөчлөг хэвийн үлдэнэ.
• Гормоны өөрчлөлтөд нөлөөлөхгүй.
• 99% үр дүнтэй, байнгын шийдэл.
Давуу тал
-Байнгын жирэмслэлтээс хамгаална.
-Бэлгийн амьдралд сөрөг нөлөө багатай.
-Дааврын өөрчлөлтөд нөлөөлөхгүй.
Сул тал
-Буцаахад хүндрэлтэй.
-Ховор тохиолдолд (1%) боосон суваг сэргэж, жирэмслэх боломжтой.
-Мэс заслын эрсдэл бага боловч халдвар, үрэсэл үүсэх магадлалтай.
Үрийн шингэн ба үрийн суваг боох (Vasectomy) мэс заслын тухай
Үрийн шингэн гэдэг нь дур тавилтын үед төмсгөнд боловсорсон эр бэлгийн эсүүд үрийн сувгаар дамжин түрүү булчирхай, үрийн цэврүү зэрэг бусад нэмэлт булчирхайн шүүрлийн хамт шээдэг сүвээр ялгарах цагаан цайвар өнгөтэй шингэн юм.
Хүний үрийн шингэн нэг удаагийн дур тавилтаар хэвийн үед 3-5 мл ялгардаг. Эрүүл нас биед хүрсэн эрэгтэй хүний 1 мл үрийн шингэнд ойролцоогоор 200 сая эр бэлгийн эс буюу сперматазойд агуулагдаж байвал хэвийн буюу үр тогтоох боломжтой гэж үздэг.
Төмсгөнд эр бэлгийн эс үүсэх үйл явц хүний биеийн дулаанаас 2-4 цельсийн бага температурт явагддаг тул төмсөг хуухнагт биеэс зайтай байрлах зохицуулгатай.
Үрийн шингэний 2-5% нь төмсөгнөөс ялгарч эр бэлгийн эс агуулах ба үлдсэн хэсгүүд нь үрийн цэврүү, түрүү булчирхайн, булцуут хэсгийн булчирхайн шүүрлээс тогтоно.
Үрийн суваг боох мэс заслыг энгийнээр ойлгоход төмсөгнөөс ялгарч буй эр бэлгийн эсийн замыг тасалж эрэгтэйчүүдийн үр тогтоох чадваргүй болгох мэс засал гэж ойлгож болно.
Ард иргэдийн дунд мэс заслыг хийлгэснээр бэлгийн дур тавих үед үрийн шингэн ялгардаггүй гэсэн буруу бодол нийтлэг байдаг. Үнэндээ дур тавилтын үед үрийн шингэн ялгарах ч эр бэлгийн эс агуулаагүй буюу азоосперми байх тул үр тогтож жирэмслэлт явагдах боломжгүй болно.
Ихэнхдээ гэр бүлийн байдал тогтворжсон хичээл насны эрчүүд дээрх мэс заслыг сонгон хийлгэдэг. Энэ мэс заслыг хийлгэсний дараа буцааж үрийн сувгийг холбох мэс засал хийхэд үр тогтоох чадвар 50% сэргэх магадлалтай гэж үздэг ч эр бэлгийн эсийн үйл ажиллагаа өмнөх шигээ хэвийн байдаггүй учир эргэлт буцалтгүй шийдсэн эрэгтэйчүүд хийлгэх хэрэгтэй.
Үрийн суваг боох мэс заслыг хамтран амьдрагч хостойгоо ярилцаж санаа нийлсний үндсэн дээр хийлгэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: "Гарьд Манлай" эрэгтэйчүүдийн эмнэлэг