Өмнөд Солонгосын эрх баригчид Хятадын “DeepSeek” хиймэл оюун ухааны (чатботыг шинээр татаж авахыг хориглосон тухай тус улсын хувийн мэдээллийг хамгаалах байгууллага мэдэгджээ.
“DeepSeek” нь тус улсын хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг баталгаажуулсны дараа хиймэл оюун ухааны чатботыг дахин ашиглах боломжтой болно гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Тус апплипейшн нь нээлтээ хийсэн долоо хоногтоо дэлхий даяар шуугиан тарьсан бөгөөд Өмнөд Солонгост долоо хоногийн дотор нэг сая гаруй хэрэглэгчтэй болж апп дэлгүүрүүдэд (app store) татан авалтаараа тэргүүлсэн.
Гэвч хувийн нууцтай холбоотой эргэлзээ, үндэсний аюулгүй байдлын үүднээс дэлхийн улс орнууд уг аппликейшнд хязгаарлалт тавьж эхэлсэн билээ.
Өмнөд Солонгосын Хувийн мэдээллийг хамгаалах хорооноос “DeepSeek” апплипейшнийг “Apple”-ийн “App Store” болон “Google Play”-ээс татах боломжгүй болгосноо бямба гарагийн орой мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Өмнөд Солонгосын засгийн газрын хэд хэдэн агентлаг ажилтнуудаа тус чатботыг ажлын төхөөрөмж дээрээ татаж авахыг хориглоод байсан юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок мөн “Deepseek”-ийг тус улсын үйлдвэрүүдэд нөлөөлж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна.
Аппликейшнийг шинээр татаж авахыг түр зогсоосон хэдий ч утсандаа аль хэдийн суулгасан хүмүүс үргэлжлүүлэн ашиглах боломжтой аж. Мөн “DeepSeek”-д веб хөтчөөр дамжуулан хандах боломж нээлттэй хэвээр байна.
Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #хиймэл оюун ухаан, #ХЯтад, #DeepSeek,